Давхарга · Edge аналитик
VCA
Камер дээрээ ажиллах аналитик
VCA Technology нь 2009 оноос хойш видео аналитик хөгжүүлж буй Их Британийн компани. Гүн сургалтын аналитикаа камер дотор, жижиг edge төхөөрөмж эсвэл сервер дээр ажиллуулж, хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, худалдааны өгөгдлийг нэг камераас гаргана. Аналитик программ, AI камер, AI сервер нэг үйлдвэрлэгчээс.
Гол тоо
2009
оноос видео аналитик хөгжүүлж байна
3
гүн сургалтын tracker: хүн, объект, араг яс
15
бэлэн дүрэм, логикоор хослуулна
100
суваг хүртэл нэг VCAasp серверт
Гол боломжууд
Гүн сургалтын tracker
Хүн, тээврийн хэрэгсэл, биеийн хөдөлгөөнийг тус тусад нь сургасан гурван tracker хөтөлнө. Навч, сүүдэр зэрэгт хуурамч дохио өгөхгүй.
Логик дүрэм
Бүс, шугам, чиглэл, саатлын дүрмийг "ба", "эсвэл", "өмнө нь" зэрэг логикоор хослуулна. Жишээ нь хоёр шугамыг дарааллаар давсан үед л сэрэмжлүүлнэ.
Сервергүй ч ажиллана
Аналитик, нүүр таних, улсын дугаар таних нь IPAi камер дотроо ажиллана. Nx Witness Edge-ээр камер өөрөө VMS болно.
Нэг камер, олон зорилго
Нэг сувгийн аналитикийг нэг удаа боловсруулж, хамгаалалтын дохио, хөдөлмөрийн аюулгүй байдал, бизнесийн тайланд зэрэг ашиглана.
Видео аналитик
Бүх аналитик гурван гүн сургалтын tracker болон бэлэн дүрмүүд дээр ажиллана. Шинэ камерт ч, одоо байгаа камерт ч нэмнэ.
Хамгаалалт ба зан төлөв
Зурсан бүс, шугамд хүн, тээврийн хэрэгсэл орох, саатах, эргэж буцах, орхисон зүйл, зодоон, утаа, галыг бодит цагт мэдэгдэнэ.
- Presence
- Enter
- Direction
- Dwell
- Tail Gating
- Stopped
- Abandoned
- Tamper Detection
- Fight Detection
- Smoke & Fire
Хөдөлмөрийн аюулгүй байдал
Дуулга, бээлий, тод хантааз зэрэг хамгаалах хэрэгсэлгүй ажилтныг илрүүлж, хариуцсан ажилтанд мэдэгдэнэ. Биеийн 18 үеэр унахыг таньна.
- PPE Detection
- Fall Detection
- Deep Learning Skeleton Tracker
- Forklift
Нүүр таних
Камер дотроо ажиллах, мянга мянган нүүрийг хадгалах сервергүй систем. Нэр, бүлэг, нас, хүйсээр хайж, нэвтрэлт, ирцийг хянана.
- Face Recognition
- Face Profile Manager
- Age & Gender
- Best Shot
Улсын дугаар ба тээвэр
Улсын дугаар, марк, загвар, өнгийг камер дотроо таньж, зогсоол, нэвтрэлт, хурд, зөрчлийг сервергүйгээр хянана.
- ANPR
- MMCR
- OCR
- Speed Analysis
- Parking
- Traffic Violations
Худалдаа ба үйл ажиллагаа
Орж гарсан хүн, дарааллын урт, хүлээсэн хугацаа, бүсийн ачааллыг бодит цагт хэмжиж, RetailTrend самбараар дэлгүүрүүдийг харьцуулна.
- People Counting
- Queue Management
- Heat Map
- Dwell Time
- RetailTrend
Шүүх хайлт
Бүх камерын метадатаас хүн, тээврийн хэрэгсэл, объектыг хувцасны өнгө, төрөл, цаг, бүсээр хэдхэн секундэд олно.
- VCAforensics
- Search and Track
- Re-Identification
- MetDetect
VCAforensics
Дүрэм тохируулаагүй ч олно
VCAforensics камер бүрээс секунд тутам метадата цуглуулдаг тул урьдчилан дүрэм тохируулаагүй үйл явдлыг ч дараа нь хайна. Цаг, камер, объектоо сонгоход олон цагийн бичлэг зөвхөн хэрэгтэй зургууд болон үлдэнэ.
- Хувцасны өнгө, объектын төрөл, бүс, цагаар шүүнэ
- Search and Track: зураг оруулж эсвэл илэрсэн хүн дээр дарж, бүх камераас хайна
- Хүний явсан замыг мөрдөж, нотлох баримтын файл үүсгэнэ
- MetDetect: хадгалсан видео клипээс ч метадата гаргана

Байршуулах хэлбэр
Аналитикийг камер дотор, жижиг edge төхөөрөмж эсвэл сервер дээр ажиллуулна. VCAserver программыг өөрийн Windows, Linux серверт ч суулгана.

IPAi AI Cameras
Аналитик нь камер дотроо ажилладаг тул сервер шаардахгүй.
- 5–12 MP
- Bullet, dome, fisheye, pinhole, олон сенсор, thermal
- Nx Witness Edge камер дотор

VCA AI Bridge
Одоо байгаа камерт AI нэмэх авсаархан edge төхөөрөмж.
- ABP301 — 8 суваг
- ABP302 — 12 суваг
- Бодит цагийн дохио ба метадата

VCAasp
Олон камертай объектод зориулсан сервер. VCAforensics-ийг дэмжинэ.
- ASP501 — 22 суваг
- ASP502 — 77 суваг
- ASP503 — 100 суваг
Хэрэглээний салбар
Жижиглэн худалдаа
Хүн тоолох, дараалал, алдагдлаас сэргийлэх
Банк, санхүү
Ажилтан, харилцагч, хөрөнгийн хамгаалалт
Нисэх буудал
Зорчигчийн урсгал, хамгаалалт
Ухаалаг хот
Замын зөрчил, ANPR, олон нийтийн аюулгүй байдал
Зам, зогсоол
Урсгал, хурд, зогсоолын удирдлага
Агуулах, үйлдвэр
Хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал
Дата төв
Хязгаарлалттай бүсийн хамгаалалт
Нарны станц
Алслагдсан талбайн периметр
Түр CCTV цамхаг
Барилгын талбай, арга хэмжээ, хоосон байр
Яагаад VCA
Видео аналитикийн анхдагч
2009 онд байгуулагдсан цагаасаа видео аналитикийн анхдагчдын нэг. Их Британид төвтэй, Сөүл, Бангкок, Туркт оффистой.
Одоо байгаа камерт
VCAserver болон AI Bridge нь олон төрлийн камертай ажиллаж, одоогийн систем, VMS-ийг хөндөхгүйгээр AI нэмнэ.
Хуурамч дохио бага
Гүн сургалтын ангилал, логик дүрэм нь зөвхөн жинхэнэ үйл явдалд сэрэмжлүүлж, ажилтны ачааллыг бууруулна.
Туршсан интеграц
11 VMS-тэй хувилбар бүрээр нь туршсан холболттой. NVIDIA, Veracity, Advantech зэрэг технологийн түнштэй.
Нэг үйлдвэрлэгчээс
Аналитик программ, AI камер, AI сервер бүгд VCA-гийнх тул нийцлийн асуудалгүй, нэг дороос дэмжлэг авна.
Хялбар тохиргоо
Хөтөч дээр ажилладаг интерфэйс, тохиргооны хэрэгслээр хурдан ажиллуулна.
Таны системтэй хамт
VCA түгээмэл VMS, NVR, PSIM-тэй сервер болон камерын түвшинд холбогдоно. Холболтын хэлбэр: вэб интерфэйс, REST API, embedded service, ONVIF.
VMS
- Nx Witness
- DW Spectrum
- Milestone XProtect
- exacqVision
- Axxon Next
- Digifort
- Luxriot EVO
- Mirasys
- Ganz CORTROL
- Arteco Omnia
- Obseron
NVR, PSIM ба мониторинг
- QNAP
- Immix
- CHeKT
- Alnet Systems
Технологийн түнш
- Veracity
- NVIDIA
- Advantech
- Secure Logiq
- EE
Nx Witness 6.0-тэй Nx Server API, Metadata SDK-аар холбогдож, VCA-гийн илрүүлсэн объект, дүрмийг Nx Witness дотроос харж тохируулна. Veracity нь VCA-гийн дэлхийн хэмжээний технологийн түнш. IZI Support гурвыг нь нийлүүлж, нэг дороос нэвтрүүлнэ.
Видео
Тоглуулснаар YouTube үйлчилгээтэй холбогдоно.
Тоглуулснаар YouTube үйлчилгээтэй холбогдоно.
Тоглуулснаар YouTube үйлчилгээтэй холбогдоно.
Системээ хамт төлөвлөе
Төслийнхөө зорилго, хамрах хүрээг хэлээрэй. Тохирох брэнд, архитектур, лицензийн бүтцийг хамтдаа тодорхойлно.
