Нөөц
Түгээмэл асуулт
Бидэнд хамгийн олон ирдэг асуултын хариу. Эндээс хариулт олдохгүй бол бичээрэй — хариулаад, энэ жагсаалтад нэмнэ.
Компани
IZI Support юу хийдэг вэ?
Бид олон улсын технологийн үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны түнш, үнэ цэнэ нэмсэн дистрибьютер. Шаардлагыг тань тодорхойлж шийдлийн зураглал гаргах, бүтээгдэхүүн, лицензийг албан ёсны сувгаар нийлүүлэх, сургалт явуулах, техникийн дэмжлэг үзүүлэх дөрвөн ажлыг хийдэг.
Бидний тухайТа нар нэг брэндээр дагнадаг уу?
Үгүй. Бид брэндээс биш, хэрэгцээнээс эхэлдэг. Технологийн чиглэл бүрд тохирох брэндийг хамтдаа сонгоно. Багц маань шинэ технологийн чиглэл, шинэ брэндээр үе шаттайгаар өргөжиж байна.
Бүтээгдэхүүн ба лиценз
Одоогоор ямар брэндүүдийг төлөөлдөг вэ?
Nx Witness (видео менежмент), Vaidio болон VCA (AI видео аналитик), Veracity (видео дэд бүтэц). Брэнд бүрийн танилцуулга, шийдлийг бүтээгдэхүүний хуудаснаас үзнэ үү.
Бүтээгдэхүүн үзэхЛиценз, бүтээгдэхүүнийг хаанаас авдаг вэ?
Бүтээгдэхүүн, лицензийг үйлдвэрлэгчийн албан ёсны сувгаар нийлүүлдэг.
AI аналитик одоо байгаа камер дээр ажиллах уу?
Тийм. Vaidio болон VCA-ийн аналитик нь камер дээр эсвэл сервер дээр ажиллах хувилбартай бөгөөд шинэ болон одоо байгаа аль ч IP камерт ажиллана. Аль хувилбар тохирохыг камерын загвар, тоо, зорилгоос хамааруулж хамтдаа тодорхойлно.
Datasheet, гарын авлагыг хаанаас татах вэ?
Брэндүүдийн техникийн хуудас, гарын авлага, каталогийг нэг жагсаалтаас хайж, брэнд болон төрлөөр шүүж татаж болно.
Материал татах
Дэмжлэг ба сургалт
Сургалт явуулдаг уу?
Тийм. Түнш байгууллага болон эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүний тохиргоо, ашиглалтын сургалт явуулдаг. Товлогдсон вебинар, арга хэмжээг тусдаа хуудаснаас харна уу.
Вебинар ба арга хэмжээДэмжлэгийг ямар хэлээр авах вэ?
Тохиргоо, асуудал шийдвэрлэх, шинэчлэлтийн асуудлаар монгол хэлээр зөвлөнө. Үйлдвэрлэгчийн баримт бичиг, интерфейс англи хэл дээр байдаг.
Хамтран ажиллах
Түнш болохын тулд юу хийх вэ?
Манай брэндүүдийн шийдлийг төсөлдөө ашиглах, борлуулах сонирхолтой байгууллагатай хамтран ажиллана. Техникийн зөвлөгөө, сургалтаар дэмжинэ. Холбоо барих хуудасны “Түншлэл” сэдвээр хүсэлтээ илгээнэ үү.
Түншлэлийн хүсэлтҮйлдвэрлэгч бол хэрхэн хамтрах вэ?
Монголын зах зээлд албан ёсны түнш хайж буй технологийн үйлдвэрлэгчидтэй хамтрахад бид нээлттэй. Холбоо барих хуудасны “Үйлдвэрлэгч” сэдвээр саналаа илгээнэ үү.
Хамтрах саналХүсэлт илгээхдээ юу бичих вэ?
Байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл; сонирхож буй технологи эсвэл брэнд; төслийн хамрах хүрээ (байршил, тоо хэмжээ); хэзээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээрийг бичвэл илүү хурдан, оновчтой хариулна.
Холбоо барих
Асуулт үлдсэн үү?
Асуултаа бичээрэй. Хариултыг нь энэ хуудсанд нэмбэл бусдад ч хэрэг болно.
