Төрийн байгууллага · 2024

Сонгуулийн хэсгийн хороодын нэгдсэн хяналт

Аймаг, нийслэлийн хэсгийн хороодын 700 орчим камерыг Nx Witness дээр нэг системд нэгтгэж, хяналтын төвийн дэлгэцэд бодит цагаар төвлөрүүлсэн.

Товч мэдээлэл

Захиалагч
Сонгуулийн ерөнхий хороо
Он
2024
Ашигласан шийдэл
Nx Witness
СЕХ-ны хяналтын төвийн LED видео хана: санал авах 20 байрны камерын шууд дүрс нэг дэлгэцэд
Хяналтын төвийн видео хана, санал авах байрнуудын шууд дүрс
  • 700 орчим

    камер нэг системд

  • 23

    showreel бүлэг

  • 20

    камер нэг дэлгэцэд

  • ~1

    минутад failover дуусна

Төслийн явц

  1. Шаардлага

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явц үнэн зөв, шударга явагдаж байгаад холбогдох газраас нэгдсэн байдлаар хяналт тавьж, шаардлагатай үед шуурхай хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай байв. Камерууд нь өөр өөр байршилд, өөр сүлжээнд тарсан байсан.

  2. Хийсэн ажил

    Аймаг, нийслэлийн хэсгийн хороодын 700 орчим камерыг Nx Witness дээр нэг системд нэгтгэж, хяналтын төвийн дэлгэцэд бодит цагаар төвлөрүүлсэн. Тойрог бүрт зориулсан layout, автомат showreel, эрхийн дагуух хандалт, серверийн failover-ийг тохируулсан.

  3. Үр дүн

    Сонгуулийн өдөр хяналтын төвөөс бүх хэсгийн хороодын дүрсийг нэг дэлгэцээс харах боломжтой болсон. Нийслэл, СЕХ, улс төрийн намууд, аймаг, тойрог бүр зөвхөн өөрт хамаарах камерыг хардаг. Сервер доголдоход камерууд нөөц сервер рүү автоматаар шилжиж, ойролцоогоор 1 минутад хяналт үргэлжилнэ.

Систем хэрхэн ажилладаг вэ

  1. Showreel

    20 камерыг нэг дэлгэцэд бодит цагаар харуулж, 30 секунд тутам дараагийн бүлэг рүү автоматаар шилжинэ. Нийт 23 бүлэг.

  2. Эрхийн дагуух хандалт

    Нийслэл, СЕХ, улс төрийн намууд, аймаг, тойрог бүр зөвхөн өөрт хамаарах камерыг харна.

  3. Failover

    Сервер доголдоход камерууд нөөц сервер рүү автоматаар шилжиж, клиент дахин холбогдоно. Сүлжээ, тэжээлийн доголдлын үед ойролцоогоор 1 минутад дуусна.

  4. Серверийн ачаалал

    Серверүүдийн хүлээн авч буй ачааллыг ажиллаж байх явцад нь шууд хянана.

Бодит зураг

Хамтран ажиллацгаая

Төсөл, технологийн хэрэгцээгээ хэлээрэй. Тохирох шийдлийг хамтдаа сонгоё.

Дээш буцах