Төрийн байгууллага, нийтийн аюулгүй байдал

Олон салбарыг нэг дэлгэцээс хардаг систем

Аймаг, дүүрэг, хороо — байршил олон, сүлжээ жигд бус. Асуудал бүрт тохирох бүтээгдэхүүнийг доор нэрлэв.

Асуудал ба шийдэл

  1. Асуудал: Салбар бүр өөр систем, нэгтгэх боломжгүй

    Шийдэл: Nx Witness дээр бүх салбарын камерыг нэг интерфэйсэд нэгтгэнэ. Нэг серверт 256 хүртэл камер, failover-оор сервер унасан ч бичлэг үргэлжилнэ.

    Ашиглах функцNx Witness VMSFailoverNx Cloud

  2. Асуудал: Жижиг салбарт сервер байрлуулах боломжгүй

    Шийдэл: OpenVision камер дотроо Nx сервертэй. Талбай дээр тусдаа сервер, NVR хэрэггүй — microSD, NAS эсвэл Nx Cloud руу шууд бичнэ.

    Ашиглах функцOpenVisionmicroSD 1 TBNx Cloud

  3. Асуудал: Сул сувагтай салбараас урсгал дамжуулахад хүндрэлтэй

    Шийдэл: Аналитикийг камер дээр нь ажиллуулж, зөвхөн үйл явдал, зураг, метадатаг платформ руу илгээнэ. Сүлжээний ачаалал эрс буурна.

    Ашиглах функцMilesight VCA 2.0Region EntranceLoiteringLine Crossing

  4. Асуудал: Шөнийн бичлэг хар цагаан, өнгө ялгарахгүй

    Шийдэл: TrueColor цуврал шөнө ч өнгөт дүрс өгдөг тул хувцас, тээврийн хэрэгслийн өнгө бичлэгт үлдэнэ.

    Ашиглах функцTrueColorSTARVIS2

  5. Асуудал: Хэн юуг харах, экспортлох эрхтэй нь тодорхойгүй

    Шийдэл: Хэрэглэгч бүрийн эрхийг шууд дүрс, архив, экспортын түвшинд тусад нь тохируулна. Гэрээт хамгаалалт зөвхөн хариуцсан камераа хардаг.

    Ашиглах функцUser rolesAudit trailBookmarks

  6. Асуудал: Бичлэгээс тодорхой хүн, машиныг олох нь цаг их авдаг

    Шийдэл: Хувцасны өнгө, тээврийн хэрэгслийн төрөл, улсын дугаараар олон камерын архиваас хайх сервер талын аналитик нэмж байрлуулна.

    Ашиглах функцAttribute SearchLPRFace Search

  7. Асуудал: Хадгалах хугацаа урт, бичилтийн ачаалал өндөр

    Шийдэл: Тасралтгүй видеонд зориулсан хадгалалт. Олон камер зэрэг бичих ачаалалд тооцоологдсон.

    Ашиглах функцCOLDSTORERAID

Салбарын шийдэл

Нэг брэндэд хүлээгддэггүй

Бид таван брэндийн албан ёсны түнш. Камер нэг брэндээс, платформ нөгөөгөөс, аналитик гурав дахиас байж болно — сонголт нь каталогоос биш, хэрэгцээнээс эхэлнэ.

Хэрэгжүүлсэн төсөл

  • Төрийн байгууллага · 2024

    Сонгуулийн хэсгийн хороодын нэгдсэн хяналт

    Сонгуулийн ерөнхий хороо

    Аймаг, нийслэлийн хэсгийн хороодын 700 орчим камерыг Nx Witness дээр нэг системд нэгтгэж, хяналтын төвийн дэлгэцэд бодит цагаар төвлөрүүлсэн.

    Nx Witness

Холбоотой нийтлэл

  • Технологи

    AI видео аналитикийн “ТАРХИ” хаана байрлах вэ?

    Видео аналитикийг камер дотор, edge буюу захын төхөөрөмж эсвэл сервер дээр ажиллуулах гурван аргачлал, сонголтоо хийх таван асуулт, VCA, Vaidio, Nx Witness-ийн жишээгээр.

Танай салбарт юу тохирох вэ?

Объектынхоо онцлог, одоогийн систем, хүлээж буй үр дүнгээ хэлээрэй. Тохирох камер, платформ, аналитикийн бүтцийг хамтдаа тодорхойлно.

Дээш буцах