Худалдаа, үйлчилгээний төв

Хяналтын камер зөвхөн хулгай хардаггүй

Дэлгүүр, худалдааны төвд камер нь хамгаалалт төдийгүй хэмжүүр. Асуудал бүрт тохирох бүтээгдэхүүнийг доор нэрлэв.

Асуудал ба шийдэл

  1. Асуудал: Хэдэн хүн орсныг мэдэхгүй тул борлуулалтыг юутай ч харьцуулахгүй

    Шийдэл: Камер өөрөө орж гарсан хүнийг тоолж, цаг, өдрөөр нэгтгэнэ. Тоог шууд дүрсэн дээр харуулах тул тусдаа систем нээх шаардлагагүй.

    Ашиглах функцObject CountingThreshold AlertsReal-time OSD

  2. Асуудал: Касст дараалал үүссэнийг хожуу мэднэ

    Шийдэл: Тодорхой бүсэд хүний тоо босго давмагц дохио өгнө. Менежер дэлгэц ширтэх биш, мэдэгдэл хүлээн авна.

    Ашиглах функцObject CountingThreshold AlertsEvent rules

  3. Асуудал: Талбайн аль хэсэг ажиллаж байгаа нь таамаг дээр тулгуурладаг

    Шийдэл: Хүн хаана удаан зогсч, хаана зүгээр өнгөрдгийг дулааны зураглал харуулна. Тавиур шилжүүлснийхээ өмнө, дараа хоёрыг харьцуулна.

    Ашиглах функцHeat MapObject Counting

  4. Асуудал: Нэг талбайд олон камер шаардагдаж, зардал өснө

    Шийдэл: 180° панорам эсвэл 360° fisheye камер нэг байрлалаас бүх талбайг хамарна. Nx тал дээрх суваг, лицензийн тоо ч буурна.

    Ашиглах функц180° Panoramic360° FisheyeMulti-directional

  5. Асуудал: Зогсоол дүүрэн эсэхийг жолооч орох хүртлээ мэдэхгүй

    Шийдэл: Нэг камер 100 хүртэлх байрны эзэлгээг тоолж, CGI/API-аар зогсоолын системд дамжуулна. Байр тус бүрд мэдрэгч суулгах шаардлагагүй.

    Ашиглах функцOccupancy DetectionParking ViolationCGI / API

  6. Асуудал: Доторх зогсоолд жолооч сул байр хайж эргэлдэнэ

    Шийдэл: Indoor Parking Guidance камер хос линзээр 6 хүртэлх байрыг хараад олон өнгийн заагч гэрлээр сул байрыг холоос харуулна.

    Ашиглах функцParking GuidanceIndicator lightDaisy-chain

  7. Асуудал: Олон салбар, өөр өөр хариуцлага

    Шийдэл: Бүх салбарын камерыг Nx Witness дээр нэгтгэж, эрхийг шууд дүрс, архив, экспортын түвшинд тусад нь тохируулна.

    Ашиглах функцUser rolesBookmarksNx Cloud

Санал болгох бүтээгдэхүүн

Бүгд манай каталогид байгаа бодит бүтээгдэхүүн. Нэр дээр нь дарвал үзүүлэлт, даташит нь нээгдэнэ.

Салбарын шийдэл

Нэг брэндэд хүлээгддэггүй

Бид таван брэндийн албан ёсны түнш. Камер нэг брэндээс, платформ нөгөөгөөс, аналитик гурав дахиас байж болно — сонголт нь каталогоос биш, хэрэгцээнээс эхэлнэ.

Холбоотой нийтлэл

  • Технологи

    Илүү мегапиксель = илүү сайн гэж үү?

    Хяналтын камер сонгохдоо нягтралыг ганц шалгуур болгодог. Гэвч камер бол түүнээс илүү олон шалгуур тавьж сонгох ёстой юм.

  • Технологи

    AI видео аналитикийн “ТАРХИ” хаана байрлах вэ?

    Видео аналитикийг камер дотор, edge буюу захын төхөөрөмж эсвэл сервер дээр ажиллуулах гурван аргачлал, сонголтоо хийх таван асуулт, VCA, Vaidio, Nx Witness-ийн жишээгээр.

Танай салбарт юу тохирох вэ?

Объектынхоо онцлог, одоогийн систем, хүлээж буй үр дүнгээ хэлээрэй. Тохирох камер, платформ, аналитикийн бүтцийг хамтдаа тодорхойлно.

Дээш буцах