Банк, санхүүгийн байгууллага

Асуудал гарч байх үед нь мэддэг систем

ATM, салбар, мөнгөний өрөө — 24 цаг ажилладаг, харуул тавих боломжгүй цэгүүд. Асуудал бүрт тохирох бүтээгдэхүүнийг доор нэрлэв.

Асуудал ба шийдэл

  1. Асуудал: ATM шөнөжин хүнгүй, зөрчил маргааш илэрдэг

    Шийдэл: Камер өөрөө удаан зогсох, хориотой бүсэд нэвтрэх, харааг халхлахыг илрүүлж дохио үүсгэнэ. Хүн, тээврийн хэрэгсэл, мотоциклийг ялгадаг тул хуурамч дохио цөөрнө.

    Ашиглах функцLoiteringRegion EntranceObject LeftHuman / Vehicle

  2. Асуудал: Нэг оператор хэдэн зуун дэлгэц харж чадахгүй

    Шийдэл: Камерын дохиог платформ дээрх дүрэмтэй холбож, тухайн ATM-ийн шууд дүрсийг операторын дэлгэц дээр автоматаар нээнэ.

    Ашиглах функцEvent rulesAlarm layoutNx Witness VMS

  3. Асуудал: Хамгаалалтын ажилтан очих хүртэл хугацаа өнгөрнө

    Шийдэл: IP Horn Speaker-ээр оператор тухайн цэг рүү шууд ярина. Хүн очихоос өмнө өгсөн сануулга ихэнх тохиолдолд хангалттай байдаг.

    Ашиглах функцSIP / VoIPTwo-way audio15W · 30W

  4. Асуудал: Маргааш нь бичлэгээс тэр мөчийг олох боломжгүй

    Шийдэл: Чухал үйл явдлын эхлэл, төгсгөлийг нэр, тайлбартай тэмдэглэж хадгална. Дараа нь тэр мөч рүү шууд буцаж ордог.

    Ашиглах функцBookmarksAudit trail

  5. Асуудал: Салбарт сервер байрлуулах газар, хүн байхгүй

    Шийдэл: OpenVision камер дотроо Nx сервертэй, эсвэл Mini NVR 1000 цувралаар сервергүй бичлэг. Хоёул Nx Cloud руу QR кодоор холбогдоно.

    Ашиглах функцOpenVisionMini NVR 1000Nx Cloud

  6. Асуудал: Шөнө орсон хүний хувцасны өнгө ялгарахгүй

    Шийдэл: TrueColor цуврал шөнийн цагт ч өнгөт дүрс өгнө. Нотлох баримтад өнгө үлдэх нь дараагийн алхмыг тодорхойлдог.

    Ашиглах функцTrueColorSTARVIS2

  7. Асуудал: Олон камерын архиваас шинж чанараар хайх шаардлага гардаг

    Шийдэл: Хувцасны өнгө, тээврийн хэрэгслийн төрөл, улсын дугаараар хайх сервер талын аналитик нэмж байрлуулна.

    Ашиглах функцAttribute SearchFace SearchLPR

Салбарын шийдэл

Нэг брэндэд хүлээгддэггүй

Бид таван брэндийн албан ёсны түнш. Камер нэг брэндээс, платформ нөгөөгөөс, аналитик гурав дахиас байж болно — сонголт нь каталогоос биш, хэрэгцээнээс эхэлнэ.

Холбоотой нийтлэл

  • Технологи

    Илүү мегапиксель = илүү сайн гэж үү?

    Хяналтын камер сонгохдоо нягтралыг ганц шалгуур болгодог. Гэвч камер бол түүнээс илүү олон шалгуур тавьж сонгох ёстой юм.

Танай салбарт юу тохирох вэ?

Объектынхоо онцлог, одоогийн систем, хүлээж буй үр дүнгээ хэлээрэй. Тохирох камер, платформ, аналитикийн бүтцийг хамтдаа тодорхойлно.

Дээш буцах