Төсөл

Сонгуулийн 700 орчим камерыг нэг системд нэгтгэсэн нь

Сонгуулийн ерөнхий хорооны хэсгийн хороодын камерыг Nx Witness дээр хэрхэн нэгтгэж, эрхийн дагуух хандалт, failover-ыг хэрхэн шийдсэн тухай.

  • Зохиогч IZI Support
  • Нийтэлсэн
  • 1 минут унших
СЕХ-ны хяналтын төвийн LED видео хана — санал авах 20 байрны камерын шууд дүрс нэг дэлгэцэд

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодын үйл явцыг нэгдсэн байдлаар хянах шаардлагатай байв. Зорилго нь сонгууль үнэн зөв, шударга явагдаж байгааг холбогдох газрууд нэг дороос харж, шаардлагатай үед шуурхай хариу үйлдэл үзүүлэх явдал.

Шийдэл

Аймаг, нийслэлийн хэсгийн хороодын 700 орчим камерыг Nx Witness дээр нэг системд нэгтгэж, хяналтын дэлгэцэд бодит цагаар төвлөрүүлсэн.

Nx Witness клиент — “Тойрог 12”-ын санал авах байрнуудын камерын шууд дүрс нэг layout-д, зүүн талд аймаг, тойргийн жагсаалт
Тойрог бүрийн камерыг нэг layout-д харуулсан Nx Witness клиент. Зураг IZI Support.

Хэрхэн ажилладаг вэ

  • Showreel: нэг дэлгэцэд 20 камерыг бодит цагаар харуулж, 30 секунд тутам дараагийн бүлэг рүү автоматаар шилжинэ. Нийт 23 бүлэг.
  • Эрхийн дагуух хандалт: нийслэл, СЕХ, улс төрийн намууд, аймаг, тойрог бүр зөвхөн өөрт хамаарах камерыг харна.
  • Failover: сервер доголдоход камерууд нөөц сервер рүү автоматаар шилжиж, клиент дахин холбогдоно. Сүлжээ, тэжээлийн доголдлын үед ойролцоогоор 1 минутад дуусна.
  • Серверийн ачаалал: серверүүдийн ачааллыг ажиллаж байх явцад нь шууд хянана.

Олон байршлын камерыг нэг системд нэгтгэхэд хамгийн чухал нь хэн юуг харах эрхтэйг эхнээс нь зөв тодорхойлох явдал.

Тоглуулснаар YouTube үйлчилгээтэй холбогдоно.

Nx Witness-ийн танилцуулга, Network Optix-ийн албан ёсны суваг.

Төслийн дэлгэрэнгүйг Төслүүд хуудаснаас, Nx Witness-ийн боломжуудыг бүтээгдэхүүний хуудаснаас үзээрэй.

Хамтран ажиллацгаая

Төсөл, технологийн хэрэгцээгээ хэлээрэй. Тохирох шийдлийг хамтдаа сонгоё.

Дээш буцах